Хадаас

бичсэн: өгүүллэг , 2015-04-15,21:21
Хүү хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийн юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь:
-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. 
Тэгээд Жорж аавдаа “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
-За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ...

Эхийн хайр

бичсэн: өгүүллэг , 2015-04-07,08:16
Арван настай бяцхан хүү нэгэн орой гал тогооныхоо өрөө рүү ороод ээждээ урт жагсаалт бүхий цаас өглөө. Ээж нь хүү рүүгээ гайхан хараад өгсөн цаасыг нь нухацтай гэгч нь уншжээ. Тэр цаасан дээр:
-Зүлэг арчилсан хөлс: 5$
-Өөрийнхөө өрөөг цэвэрлэсний хөлс: 1$
-Хамт дэлгүүр явсны хөлс: 50цент
-Дэлгүүр явсны дараа дүүгээ харсны хөлс: 25цент
-Хог асгасны хөлс: 1$ -Сурталчилгааны хуудас авчирсны хөлс: 5$
-Талбайгаа усалсны хөлс: 2$ гэж бичсэн байв.
Ээж нь уншиж дуусаад хүүгээ өхөөрдөн харснаа, харандааг нь аван цаасан дээр юм бичиж эхэллээ.Хүүдээ бичиж байгаа захиа нь түүний тухай бүх л дурсамжий...